Эх гэж юу вэ?
– “ Эх нь хэлэхүйн
тодорхой нөхцөлийн хүрээнд бодит байдлыг цогцолбороор тэмдэглэх,
түүнийг илэрхийлэх төгс дохио юм
/ З.Гулираанз /
• “ Төгс санаа бүхий хэрэг явдлын
учир утга, түүний зогсонги хөдлөнгө шинжийг утга соёлын үүднээс төрөлх
хэлээрээ бүтээснийг эх гэнэ. ”
/ Монгол хэл – 10, 2006 /
• “ Төгс ба зорьсон санаа бүхий хэрэг
явдлаас бүтэх цогцолбор, тэдгээрийн харьцааны чуулбарыг эх гэнэ. ” /
Монгол хэл – 10, 2006 /
• “
Хүмүүс уг юмыг нэрлээд, түүний үйлдэл хөдөлгөөнийг ялган хэлдэг.
Үүнийг үйл явдал гэх ба олон үйл явдлын учиг шалтгаанаас хэрэг явдал бүхий цогцолборууд хөвөрнө. Энэ нь
эх болдог ажээ…” /Монгол хэл – 6, 2006/
Эх гэж юу вэ?
•
“ Эх нь төгс утга санааг илтгэхүйц хэд хэдэн өгүүлбэрийн цогц … ”
/ Н.А.Плёнкин /
• “
Эх нь өгүүлбэрийг учир зүйн дарааллаар холбон санаагаа илэрхийлсэн
өгүүлбэрийн дээд түвшинд хамаарах нэгж юм. ”
/ Д.Отгонсүрэн /
• “
Эх бол юм үзэгдлийн тухай төгс санаа бүхий зохиомж … ”
/ М.Базаррагчаа /
Дүгнэвэл :
Эх нь нэг талаас, юм, түүний хөдөлгөөнийг шинж
чанар, харьцаатай нь тусгана.
Нөгөө талаас, өгүүлэгчийн тэдгээрт өгөх
үнэлэмж, хандлагыг илэрхийлнэ.
Хоёр. Эхийн сэдэв, гарчиг
Уул
эхийн гол утгыг гаргах гэж сэдэн
дэвшүүлсэн
санааг сэдэв гэнэ. Өөрөөр
хэлбэл,уг
эхэд дэвшүүлсэн асуудлыг сэдэв
гэнэ. Харин уг сэдвээр гаргасан
дүгнэлтийг
гол
санаа гэх буюу сэдэв ба гол санааг
агуулсан
хураангуй нэрийг гарчиг гэнэ.
Сэдэв нь эхийн нэр буюу гарчигтай
таарах ч
бий,
таарахгүй байж ч болно.
Хоёр. Эхийн сэдэв, гарчиг
Уул
эхийн гол утгыг гаргах гэж сэдэн
дэвшүүлсэн
санааг сэдэв гэнэ. Өөрөөр
хэлбэл,уг
эхэд дэвшүүлсэн асуудлыг сэдэв
гэнэ. Харин уг сэдвээр гаргасан
дүгнэлтийг
гол
санаа гэх буюу сэдэв ба гол санааг
агуулсан
хураангуй нэрийг гарчиг гэнэ.
Сэдэв нь эхийн нэр буюу гарчигтай
таарах ч
бий,
таарахгүй байж ч болно.
Монгол хэлний эх зохион
найруулгын тухай жаахан хичээл орууллаа..
Төрсөн санаа- Аливаа хэрэг явдал тодорхой шалтгаанаас үүдэлтэй байх бөгөөд бодит амьдрал байгаль ертөнц нь эх зохиох, үүсгэх анхдагч дохио буюу санаа сэдэц нь болно. Өөрөөр хэлбэл зохиогч яагаад энэхүү эхийг бичих болсныг төрсөн санаа гэнэ.
Гол санаа-Тухайн эхэд илэрхийлсэн санаа буюу эхэд дэвшүүлсэн гол асуудал нь түүний гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхэд юуг өгүүлснийг гол санаа гэнэ.
Зорьсон санаа- Зохиогчоос тухайн юмс үзэгдэл, үйл явдалд хандах хандлага, үнэлэмж буюу тухайн эхийн үйл явдал, дүр дүрслэлээр дамжуулан ухааруулахыг зорьсон өгүүлэгчийн санааг тухайн эхийн зорьсон санаа гэнэ. Өөрөөр хэлбэл зохиол яах гэж уг эхийг бичсэнийг зорьсон санаа гэнэ.
Шинэ санаа-Хэлний нэгжийг зөв зохистой сонгон бүтээлчээр сэтгэж ургуулан бодож уран дүрслэлийг ашиглан, шинэлэг дүр дүрслэлийг бүтээсэн нь зохиогчийн шинэ санаа болно. Өөрөөр хэлбэл гол санаагаа яаж илэрхийлсэн ур маягийг шинэ санаа гэнэ.
Эргэцүүлэмж- Тухайн юмс үзэгдлийг харьцуулан, баталсан ба үгүйсгэн дүгнэлт гаргахыг хэлнэ.
Хүүрнэмж- Хэлний хэлц ба хэлц бус нэгжүүдээс зүй зохистой сонгон, үйл явдлыг цагийн дарааллаар эхнээс нь дуустал хүүрнэхийг хэлнэ.
Тайлбарламж- Ямар нэг тодорхойлолт, ойлголт зэргийн учрыг нарийвчлан тайлбарлахдаа хэлний нэгжээс аль зохистойг сонгон найруулсныг хэлнэ.
- Эхийн өгүүлэгдэхүүн
- Эхийн үйлдэгч
- Үйлийг идэвхтэй санаачлан үйлдэгчийг эрхийн үйлдэгч гэнэ.
- Үйлэнд өртөж буй юмыг өртөн үйлдэгч гэнэ.
- Үйлийн үр дүнг хүлээн авагч биеийг хүлээн үйлдэгч гэнэ.
- Үйл ямар байдалтай байгааг биеэр эдлэгчийг эдлэн үйлдэгч гэнэ.
- Үйлийг хийхэд хэрэглэж буй зүйлийг хэрэглэн үйлдэгч гэнэ.
- Үйлийн үр дүнд үүсэн буй болсон зүйлийг бүтээн үйлдэгч гэнэ.
- Үйлийн үр дүнд аливаа зүйлийг сөрөн зогсогчийг сөрөн үйлдэгч гэнэ.
- Цогцолборуудын зэрэгцсэн ба угсарсан харьцаа
- Эхийн баймж
- Эхийн мэдэллийн бүтэц
- Эхийн сэдэв
- Эхийн санаа
Төрсөн санаа- Аливаа хэрэг явдал тодорхой шалтгаанаас үүдэлтэй байх бөгөөд бодит амьдрал байгаль ертөнц нь эх зохиох, үүсгэх анхдагч дохио буюу санаа сэдэц нь болно. Өөрөөр хэлбэл зохиогч яагаад энэхүү эхийг бичих болсныг төрсөн санаа гэнэ.
Гол санаа-Тухайн эхэд илэрхийлсэн санаа буюу эхэд дэвшүүлсэн гол асуудал нь түүний гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхэд юуг өгүүлснийг гол санаа гэнэ.
Зорьсон санаа- Зохиогчоос тухайн юмс үзэгдэл, үйл явдалд хандах хандлага, үнэлэмж буюу тухайн эхийн үйл явдал, дүр дүрслэлээр дамжуулан ухааруулахыг зорьсон өгүүлэгчийн санааг тухайн эхийн зорьсон санаа гэнэ. Өөрөөр хэлбэл зохиол яах гэж уг эхийг бичсэнийг зорьсон санаа гэнэ.
Шинэ санаа-Хэлний нэгжийг зөв зохистой сонгон бүтээлчээр сэтгэж ургуулан бодож уран дүрслэлийг ашиглан, шинэлэг дүр дүрслэлийг бүтээсэн нь зохиогчийн шинэ санаа болно. Өөрөөр хэлбэл гол санаагаа яаж илэрхийлсэн ур маягийг шинэ санаа гэнэ.
- Найруулгын хэв маяг
Эргэцүүлэмж- Тухайн юмс үзэгдлийг харьцуулан, баталсан ба үгүйсгэн дүгнэлт гаргахыг хэлнэ.
Хүүрнэмж- Хэлний хэлц ба хэлц бус нэгжүүдээс зүй зохистой сонгон, үйл явдлыг цагийн дарааллаар эхнээс нь дуустал хүүрнэхийг хэлнэ.
Тайлбарламж- Ямар нэг тодорхойлолт, ойлголт зэргийн учрыг нарийвчлан тайлбарлахдаа хэлний нэгжээс аль зохистойг сонгон найруулсныг хэлнэ.
Гурав. Хэрэг явдал
Хэлний дээд түвшний нэгж болох
өгүүлбэр
нь үйл явдлыг илэрхийлдэг бол
цогцолбор
/эх/ нь хэрэг явдлыг
илэрхийлнэ.
Хэд хэдэн үйл явдлын
цогцыг хэрэг явдал гэнэ.
No comments:
Post a Comment