Thursday, January 24, 2013

СОЛОНГО БИЛЭЭ БИ

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би 

No comments:

Post a Comment

 

Шинэ сэтгэгдлүүд

блог эхлэл

зарлал

Дурын нийтлэл

Followers

Ulgiisum Copyright © 2009 Powered by Google Designed by Ipietoon for m_avirmed
Нүүр хуудас | Эхлэл хуудас болгох | баннэр байршуулах, солилцох | Холбоо бариx | Admin Ulgiisum Admin Ulgiisum