Thursday, January 24, 2013

Хайк? шүлэг

Мацуо Башо (1644-1694): Хуучин цөөрөм рүү Хөөрхий мэлхий дэвхрэхэд Усны чимээ гарав. Нүцгэн мөчир дээр Нэвсгэр хэрээ сууж байгаа нь Намрын үдэш санж. Мөчир дамжин гүйж Мөнгөн дусаал урсах нь Хаврын бороо ажээ. (Б.Явуухулангийн орчуулга) Мөчрөөс мөчирт Мөлхөн урсах нь Хаврын бороо аж. (Ж.Лхагвын орчуулга) Аймшигт ядуу эр Амуу цайруулахаа болиод Онгон сарыг ширтэв. Усан байцааны шилбэнээс Шүдэнд элс шажигнахад Өтөлж яваагаа мэдэв би. Хаврыг буцаад явахлаар Хамаг шувуу уйлалдаж Загас хүртэл мэлмий дүүрэн нулимстай. Масаока Шики (1867-1902): Гуулин зоос жингэнэж Гуйлагчин олсноо тоолоход Өвлийн шөнө хүйтэн Ёса Бусан (1716-83): Ийм сайхан шөнө сарны тухай Дээрэмчдийн удирдагч хүртэл Дуу зохиодог байлгүй. Загасчин модчин хоёр Цайны газар дуулан суух нь Салхитай намрын өдөр өө. Шүхэр бороо хоёр Шүргэх зуураа ярилцах нь Хаврын бороо аж. Сарны саруулыг хэлээд яахав Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл Найр тавин инээж байна шүү. Кикакү (1660-1707): Гар хоосон гуйлгачны Гадаа өмсдөг хувцас нь Газар тэнгэр хоёр. Наймаач Этиогойн мухлагт Нарийн торго цуу татахад Зуны улирал эхлэдэг. Фүкүда Тиёо (1701-1765): Өдөржин горхин дээр Өлөн сүүдрээ барих гэж Тэмээлзгэнэ тонголзоно. (Б.Явуухулангийн орчуулга) Голын усны урсгал дээр Голог тэмээлзгэнэ суугаад Сүүдэр юугаа барин барина. (Ж.Лхагвын орчуулга) Өглөө босоод хартал Алтан агь худаг тойроод ургачихаж Айлаас ус авахаас даа. Тэргэл сартай шөнө Шувуу хүртэл үүрээ Задгай хонодог байна шүү. Ранран: Зөрж яваа хүний Бариж яваа шүхэр дуугарах нь Намрын бороо ажээ. Сехаку: “Тэнгэрт түгсэн од Тэндээ яасан үзэмжтэй вэ Тэхдээ яасан хол вэ?” Ашигласан хэрэглэгдэхүүн: 1 “Японы яруу найраг” Сонгомол яруу найргийн чуулга, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2005 2 “World Haiku” edited by Ban’ya Natsuishi, World Haiku Association, 2010, No.6, Shichigatsudo; 3 “Япон Монгол Хайку шүлгийн харицаа холбооны асуудалд” Ч.Цолмон, (Өвөр Монголын багшийн их сургуулийн доктор, профессор) 4 “Haiku, An Anthology of Japanese Poems” By Stephen Addiss, Fumiko Yamamoto, and Akira Yamamoto, Shambala Library; 2009, London; 5 “Солонгон гүүр” “An antology of Mongolian and Japanese Poetry”, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2009 6 "Хайкү нь яруу найргийн сонгодог хэлбэр мөн" Д.Мандах, МУИС-ийн МХСС-ийн "Монгол судлал" эрдэм шинжилгээний бичиг-ийн 2008 оны №29 (300), 2003-214 х.

ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1

Шоронгийн дуу

Эль хуль - чимээгүйн дунд
Ужиг хатуу шорон
Эрлэг номун хааны орд мэт
Улсын төв шорон
Энэ зууны чимээг
өргөст тороор хориглож
Энд гагцхүү
хар төмөр ноёрхоно

Хана хэрмийн түгжээ
төмөр харжигнанхан
Хаалга үүд бүхэн нилдээ
төмөр тас нясхийн
Хатуу бат цоож цөм
төмөр янхийж
Халуун гарт хийсэн хүйтэн гавны
төмөр шархийнэ Харуулын хутган жад
төмөр хараалаар харааж
Харгалзагчийн бууны замаг
төмөр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний
төмөр чингэлэг цантаж
Хоол ундны аяга
төмөр инээдээр инээж

Бос ! Суу ! гэсэн команд
төмөр авиагаар цуурайлж
Болохгүй ! Хортглоно ! гэсэн үгс
төмөр амьсгалаар давтаж
Бодит орчлонгоос ангид
төрийн чанга шоронд
Босоо хэвтээ цөм
төмрийн эрхшээлд сөгдөнө

Хүн энд
хэлгүй . . . . . . болон хувирч
Хүйтэн төмөр энд
хэмжээгүй эрхээ эдлэнхэн
Гагцхүү энд л дуулж болох –
Гав гинжний эртний дууг дуулж байна. 

СОЛОНГО БИЛЭЭ БИ

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би 
 

Шинэ сэтгэгдлүүд

блог эхлэл

зарлал

Дурын нийтлэл

Followers

Ulgiisum Copyright © 2009 Powered by Google Designed by Ipietoon for m_avirmed
Нүүр хуудас | Эхлэл хуудас болгох | баннэр байршуулах, солилцох | Холбоо бариx | Admin Ulgiisum Admin Ulgiisum