Thursday, February 21, 2013

Гар найраглал


Би гартай хүн
Би гаргүй хүн
Мөхөлт дайн хоёр гарыг минь
Мөчлөөр нь тасалж аваад явчисан юм
Мөрлөсөн зэвсэг цээжинд тогтохгүй
Мултарч унаад гаслан ёолсон юм
Тэгэвч би гартай хүн
Тэнгэрийн дор нартай хүн
Хоёр сайхан гарыг надад
Хонгор үрийн минь эх заяасан юм
Суманд сийчүүлсэн газрын шархыг
Суурь цагаан харшаар нөхөж
Сураггүй болсон дайны улбаагаар
Сумласан кран алхуулах гэж
Ууган хүү минь барилгачин болсон юм
Баруун гар минь тэр билээ.
Шархалсан газраа дарах гаргүй
Шаналж байсан зовлонг минь хөнгөлж
Гайт өвчнийг хүний биеэс
Гаргаж хаян,дотрыг ариусгах гэж
Удаах хүү минь мэс засалч болсон юм
Зүүн гар минь тэр билээ.
Ийм хоёр гартай болохоор
Энэхэн хорвоод газардах юмгүй
Тэнгэрт халих бүргэдийн жигүүрт ч
Тэр болгон атаархах нь үгүй
Зургаан гартай бурхны хөрөг
Зулын гэрэлд сүртэй үзэгдэвч
Зуурдаар шатсан эрвээхийг хөөрхийлж
Зонховын мутраа сунгаад ирэхгүй юм.
Хүнд заяагдсан хоёр гал л
Хүчир бүхнийг хоромхноо нугалж
Хүрэлээс эхлээд одоо хүртэлх
Хүний нийгмийг авч яваа юм
...Хурганы бэлчээрт гар минь анх
Хуйвтай шилбүүр барьсан билээ.
Хуртай тарган эмнэгин чихнээс
Хуурай дарь шиг ноцсон билээ.
Цавтай олсоор ачаа татаж
Цахдаж байгаад чангалсан билээ.
Цагийн хайрууд царцаж дарайсан
Цаваг дээврийг өргөсөн билээ.
Цагууб гаурыыд царцах дарайсан
Цаваг дээврийг өргөсөн билээ
Амраг ханийнхаа аягалж өгсөн
Цайных нь дээжийг гардсан билээ
Уран гараараа оёж өгсөн
Дээлийнх нь ханцуйг тэмтэрсэн билээ
Наадмын дэвжээнд хоёр гар минь
Начнь царвуунаас шүүрсэн билээ.
Идээ боорцог гардаж аваад
Ихээ дээш нь цацсан билээ
Тэвэр дүүрэн хултай дугарааг
Боржгин найранд гардсан билээ
Тэргүүн сарын шинийн нэгний
Боовны хэвийг дарсан билээ
Хуурын хоёр хялгасан дээгүүр
Хуруу гар минь бүжсэн билээ.
<<Сэрүүн сайхан хангай>юугаа
Сэтгэл сэргэтэл оруулсан билээ.
Эр цэргийн дуудлага аваад
Гарын үсгээ зурсан билээ.
Эмээлт морин дээр туг өргөөд
Шарын хөтлөөр давсан билээ
Цэнэгтэй буу онилж байгаад
Цэцэлсэн бай онож билээ
Гардан байлдаанд балагт дайсны
Гавал дундуур нь татсан билээ
Анддаа бол алгаа дэлгэх
Атаатандаа бол нударга зангидах
Хайртаан бол тэврэх
Харьтныг бол түлхэх
Гар шиг ачтай юм
Газар дээр чухам юу байна.
Гар шиг хүчтэй юм
Хүнд өөр юу байна
Даргын гар миний хойноос!гэж
Даллах төдийд араас нь үерлэн
Дайсны эсрэг шуургалан босож
Давшиж орохыг нь үзсэн би
Тугалган чөтгөр шиг суманд оногдож
Тулаанд шархдан урагшаа унахад
Гар нь эхэлж дэлхийг тулаад
Газарт унагаалгүй тогтоосныг нь үзсээн
Хүүгээн дайнд алдсан эхийн нулимсыг
Энэ гар арчиж өгдөг юм
Хүндэрч,зовлонд гудайсан толгойг
Энэ гар түшиж авдаг юм
Энхрий янагийнхаа ангир цээжийг
Энэ гар хайрлан тэвэрдэг юм
Элбэрэлт үрийнхээ ангаахай биеийг
Энэ гар өндөрт өргөдөг юм
Эцэг эхийнхээ алтан шарилыг
Сүүлчийн удаа түшиж явдаг юм
Эх дэлхийнхээ хөрс шороог
Алган дээрээ үнэрлэж байдаг юм.
Саласпилсын алдарт хөшөөнд энэ гарыг
Санамсаргүйгээр элгээ тэцэрснээр хийгээгүй
Гарын хийсэн гай гавьяа хоёрыг
Гараг даяар ярих гэсний нь мартаагүй
Гал утаан дундуур Гитлерийн
Галзуурч урагшаа заасан гар
Гай тотгор тарьсныг
Ганцхан хором ч мартаж болохгүй!
Ялаа хүлээчихээд өнөөх Геринг
Яргачин тахлын нүүрээ далдлан
Яажгар эрүүгээ Нюрнбургт
Яаж тулж суусны нь ч бид мартаагүй
Ямар оюун гарыг захирснаас
Ял гавья хоёрын нэгийг тэр шилнэ.
Засаг болсон тархи зарлигаа гарт буулгахдаа
Засал осол хоёрыг заавал тунгаах учиртай
Хоршоо дэлгүүрийн мөнгөнөөс гар чинь
Хувьдаа тоолж байхвий?!
Хоёр нүд хариулаад
Халаас суйлж байхвий!
Сав л хийвэл архины хундага руу
Сарвайж байдаг болчихвий!
Зав л гарвал амины юмандаа
Хөдөлж байдаг болчихвий
Шарласан хуруундаа тамхины иш зуураастай хэрнээ
Сайхан хотынхоо төлөө хүрзний иш атгахаас айдаг болчихвий
Шагнал урамшилд үсгээ зурахдаа яарах мөртлөө
Шударгуу юман дээр нэрээ бичихдээ хойрго болчихвий?!
Санамсаргүйгээр хоёр гар чинь
Цаасан дээгүүр хоосон бүү эрээчиг!
Тушаал тогтоолд гарын үсгээ зурахдаа ч
Тунгаан бодож,хүний төлөө зүтгэг!
Энэ гар та бидэнд
Эрхтэн биеийн тэнхэл болж заяахдаа
Газар дэлхийг өөрчлөх
Гайхамшгийн хоёр жигүүр болсон юм
Тарианыхаа болцыг гараараа имэрч үзнэ
Тарган иргэнийхээ сүүлийг гараараа сөхөж үзнэ
Торгоныхоо хээг гараараа илж үзнэ
Дархныхаа багажийг гараараа барьж шалгана
Тээврийн машины жолоог гараараа зална
Тэнгэрийн хөлгийн залуурыг гараараа барина
Уран зураг яруу найраг
Уянгат хөгжимийн ялдам бүтээл
Ухаанд багтамгүй тансаг бүхнийг
Урлаж өгсөнд нь гараа бахадна.
Гартай төрсний хэргээ
Гаргасан нөхдөөрөө бахархана
Гарыг нь барьж уулзаад
Дотносох сэтгэл төрнө...
Миний хоёр гар минь
Миний хоёр хүү минь
Дайнд алдсан эцгийн гар чинь
Далайх илд атгаж байсан бол
Оронд нь ургасан хоёр гар минь
Ондоон зэвсэг байх учиртай
Хээрийн хүн ялгах аргагүй
Хичнээн олон тэмдэг зураасыг
Өрөө,тасалгаа,сууц болгон
Өчнөөн тоосгоор тууз тавин
Асар уудам тэнгэрийнхээ доор
Амар дагшин жаргалын ордны
Бат цагаан өргөөг дархлан
Баруун гар минь мөрөө гарганам
Асууж ирдэггүй,айлгаж ирдэг
Аюулт өвчний үүрийг тэмтрэн
Амьд биеийн дотрыг тольдон
Ямар ч уран үйлчинтэй эгнэмгүй
Яруу мэргэн үйл урлаж
Зүрх догдлом увидас шидийг
Зүүн гар минь үзүүлж байнам
Гар гэдэг
Олдсоноо шүүрч аваад аманд хийдэг
Эрхтэн биш!
Гар гэдэг
Онгоцон дээрээс бөмбөгний товч мултлах
Эрхий биш!
Гар гэдэг
Зүрхний хийг дайнд хөөргөж
Зүхлийн тугалган мөндөр цацалдаг
Мангасын савар биш!
Гар гэдэг
Зүйлийн цэцгийг халуун зунаар тасалж
Зүйдэлгүй тэнгэрийг хага яран зүсдэг
Дайны илд биш!
Гар гэдэг
Ажлын шидээр орчлонгийн үндсийг тэтгэсэн
Арван салаа мөчиртэй
Эрдэнийн занданд мод!
Гар гэдэг
Алдрын одон болгож
Нарыг тэнгэрт дархалсан
Атомын энэ зууны начин шонхорын дэвэлт
Гар гэдэг
Нар өргөсөн орчлогийн тэнхлэг
Гар гэдэг
Надад чамд заяасан энэ биеийн тэнхэл
Гартайгаа байхад ч
Газардахгүй ээ
Амин зуулгаа ч
Алдахгүй ээ
Би гартай хүн
Би гаргүй хүн


Thursday, January 24, 2013

Хайк? шүлэг

Мацуо Башо (1644-1694): Хуучин цөөрөм рүү Хөөрхий мэлхий дэвхрэхэд Усны чимээ гарав. Нүцгэн мөчир дээр Нэвсгэр хэрээ сууж байгаа нь Намрын үдэш санж. Мөчир дамжин гүйж Мөнгөн дусаал урсах нь Хаврын бороо ажээ. (Б.Явуухулангийн орчуулга) Мөчрөөс мөчирт Мөлхөн урсах нь Хаврын бороо аж. (Ж.Лхагвын орчуулга) Аймшигт ядуу эр Амуу цайруулахаа болиод Онгон сарыг ширтэв. Усан байцааны шилбэнээс Шүдэнд элс шажигнахад Өтөлж яваагаа мэдэв би. Хаврыг буцаад явахлаар Хамаг шувуу уйлалдаж Загас хүртэл мэлмий дүүрэн нулимстай. Масаока Шики (1867-1902): Гуулин зоос жингэнэж Гуйлагчин олсноо тоолоход Өвлийн шөнө хүйтэн Ёса Бусан (1716-83): Ийм сайхан шөнө сарны тухай Дээрэмчдийн удирдагч хүртэл Дуу зохиодог байлгүй. Загасчин модчин хоёр Цайны газар дуулан суух нь Салхитай намрын өдөр өө. Шүхэр бороо хоёр Шүргэх зуураа ярилцах нь Хаврын бороо аж. Сарны саруулыг хэлээд яахав Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл Найр тавин инээж байна шүү. Кикакү (1660-1707): Гар хоосон гуйлгачны Гадаа өмсдөг хувцас нь Газар тэнгэр хоёр. Наймаач Этиогойн мухлагт Нарийн торго цуу татахад Зуны улирал эхлэдэг. Фүкүда Тиёо (1701-1765): Өдөржин горхин дээр Өлөн сүүдрээ барих гэж Тэмээлзгэнэ тонголзоно. (Б.Явуухулангийн орчуулга) Голын усны урсгал дээр Голог тэмээлзгэнэ суугаад Сүүдэр юугаа барин барина. (Ж.Лхагвын орчуулга) Өглөө босоод хартал Алтан агь худаг тойроод ургачихаж Айлаас ус авахаас даа. Тэргэл сартай шөнө Шувуу хүртэл үүрээ Задгай хонодог байна шүү. Ранран: Зөрж яваа хүний Бариж яваа шүхэр дуугарах нь Намрын бороо ажээ. Сехаку: “Тэнгэрт түгсэн од Тэндээ яасан үзэмжтэй вэ Тэхдээ яасан хол вэ?” Ашигласан хэрэглэгдэхүүн: 1 “Японы яруу найраг” Сонгомол яруу найргийн чуулга, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2005 2 “World Haiku” edited by Ban’ya Natsuishi, World Haiku Association, 2010, No.6, Shichigatsudo; 3 “Япон Монгол Хайку шүлгийн харицаа холбооны асуудалд” Ч.Цолмон, (Өвөр Монголын багшийн их сургуулийн доктор, профессор) 4 “Haiku, An Anthology of Japanese Poems” By Stephen Addiss, Fumiko Yamamoto, and Akira Yamamoto, Shambala Library; 2009, London; 5 “Солонгон гүүр” “An antology of Mongolian and Japanese Poetry”, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2009 6 "Хайкү нь яруу найргийн сонгодог хэлбэр мөн" Д.Мандах, МУИС-ийн МХСС-ийн "Монгол судлал" эрдэм шинжилгээний бичиг-ийн 2008 оны №29 (300), 2003-214 х.

ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1

Шоронгийн дуу

Эль хуль - чимээгүйн дунд
Ужиг хатуу шорон
Эрлэг номун хааны орд мэт
Улсын төв шорон
Энэ зууны чимээг
өргөст тороор хориглож
Энд гагцхүү
хар төмөр ноёрхоно

Хана хэрмийн түгжээ
төмөр харжигнанхан
Хаалга үүд бүхэн нилдээ
төмөр тас нясхийн
Хатуу бат цоож цөм
төмөр янхийж
Халуун гарт хийсэн хүйтэн гавны
төмөр шархийнэ Харуулын хутган жад
төмөр хараалаар харааж
Харгалзагчийн бууны замаг
төмөр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний
төмөр чингэлэг цантаж
Хоол ундны аяга
төмөр инээдээр инээж

Бос ! Суу ! гэсэн команд
төмөр авиагаар цуурайлж
Болохгүй ! Хортглоно ! гэсэн үгс
төмөр амьсгалаар давтаж
Бодит орчлонгоос ангид
төрийн чанга шоронд
Босоо хэвтээ цөм
төмрийн эрхшээлд сөгдөнө

Хүн энд
хэлгүй . . . . . . болон хувирч
Хүйтэн төмөр энд
хэмжээгүй эрхээ эдлэнхэн
Гагцхүү энд л дуулж болох –
Гав гинжний эртний дууг дуулж байна. 

СОЛОНГО БИЛЭЭ БИ

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би 

Friday, September 14, 2012

эхийн тухай ойлголт

Эх гэж юу вэ?
–        “ Эх нь хэлэхүйн тодорхой нөхцөлийн хүрээнд бодит байдлыг цогцолбороор тэмдэглэх, түүнийг илэрхийлэх төгс дохио юм
                                                                                    / З.Гулираанз /
•          “ Төгс санаа бүхий хэрэг явдлын учир утга, түүний зогсонги хөдлөнгө шинжийг утга соёлын үүднээс төрөлх хэлээрээ бүтээснийг эх гэнэ. ”                                          / Монгол хэл – 10, 2006 /
•          “ Төгс ба зорьсон санаа бүхий хэрэг явдлаас бүтэх цогцолбор, тэдгээрийн харьцааны чуулбарыг эх гэнэ. ”  / Монгол хэл – 10, 2006 /
•          “ Хүмүүс уг юмыг нэрлээд, түүний үйлдэл хөдөлгөөнийг ялган хэлдэг. Үүнийг үйл явдал гэх ба олон үйл явдлын учиг шалтгаанаас хэрэг явдал бүхий цогцолборууд хөвөрнө. Энэ нь эх болдог ажээ…”             /Монгол хэл – 6, 2006/

Эх гэж юу вэ?

•          “ Эх нь төгс утга санааг илтгэхүйц хэд хэдэн өгүүлбэрийн цогц …  ”
                                                                         / Н.А.Плёнкин /
•          “ Эх нь өгүүлбэрийг учир зүйн дарааллаар холбон санаагаа илэрхийлсэн өгүүлбэрийн дээд түвшинд хамаарах нэгж юм. ”
                                                                         / Д.Отгонсүрэн /
•          “ Эх бол юм үзэгдлийн тухай төгс санаа бүхий зохиомж … ”
                                                                        / М.Базаррагчаа /

Дүгнэвэл :  

Эх нь нэг талаас, юм, түүний хөдөлгөөнийг шинж чанар, харьцаатай нь тусгана.

Нөгөө талаас, өгүүлэгчийн тэдгээрт өгөх үнэлэмж, хандлагыг       илэрхийлнэ.


Хоёр. Эхийн сэдэв, гарчиг
Уул эхийн гол утгыг гаргах гэж сэдэн
дэвшүүлсэн санааг сэдэв гэнэ. Өөрөөр
хэлбэл,уг эхэд дэвшүүлсэн асуудлыг сэдэв
гэнэ. Харин уг сэдвээр гаргасан дүгнэлтийг
гол санаа гэх буюу сэдэв ба гол санааг
агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ.
Сэдэв нь эхийн нэр буюу гарчигтай таарах ч
бий, таарахгүй байж ч болно.


Хоёр. Эхийн сэдэв, гарчиг
Уул эхийн гол утгыг гаргах гэж сэдэн
дэвшүүлсэн санааг сэдэв гэнэ. Өөрөөр
хэлбэл,уг эхэд дэвшүүлсэн асуудлыг сэдэв
гэнэ. Харин уг сэдвээр гаргасан дүгнэлтийг
гол санаа гэх буюу сэдэв ба гол санааг
агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ.
Сэдэв нь эхийн нэр буюу гарчигтай таарах ч
бий, таарахгүй байж ч болно.

Монгол хэлний эх зохион найруулгын тухай жаахан хичээл орууллаа.. 
  1. Эхийн өгүүлэгдэхүүн
Асуудал дэвшүүлсэн сэдвийн дагуу хэрэг явдлыг бүтээхэд өгүүлэгдэж буй юмыг өгүүлэгдэхүүн гэнэ. Эхийн өгүүлэгдэхүүн нь амьтай амьгүй үйлдэгчээр илэрнэ.
  1. Эхийн үйлдэгч
Үйлдэгч нь дотроо бодит ба хийсвэр үйлдэгчид хуваагдах ба бодит үйлдэгч нь эрхин, өртөн, хүлээн үйлдэгчүүдэд хуваагдана. Хийсвэр үйлдэгч нь сөрөн , эдлэн, хэрэглэн, бүтээн үйлдэгчид хуваагдана.
  • Үйлийг идэвхтэй санаачлан үйлдэгчийг эрхийн үйлдэгч гэнэ.
  • Үйлэнд өртөж буй юмыг өртөн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнг хүлээн авагч биеийг хүлээн үйлдэгч гэнэ.
  • Үйл ямар байдалтай байгааг биеэр эдлэгчийг эдлэн үйлдэгч гэнэ.
  • Үйлийг хийхэд хэрэглэж буй зүйлийг хэрэглэн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнд үүсэн буй болсон зүйлийг бүтээн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнд аливаа зүйлийг сөрөн зогсогчийг сөрөн үйлдэгч гэнэ.
  1. Цогцолборуудын зэрэгцсэн ба угсарсан харьцаа
Эхийн үйл ба хэрэг явдал нь эхнээсээ эцсээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө урган гарсан учирзүйн нарийн дэс дараалалтай сүлжилдэн байрласан мэдсэн дэвсвэр, мэдээгүй онцолбор хоёрын хослолоор бүтсэн эх нь цуварсан ба угсарсан цогцолбороос бүтнэ. Эхийг бүтээж буй цогцолборууд нь бие даасан шинжтэй голдуу онцолбор мэдээллээс бүтсэн байвал зэрэгцсэн харьцаатай байна гэж үзнэ.
  1. Эхийн баймж
Өгүүлэгч этгээд бодит байдлын тухай мэдээлэхдээ тухайн зүйлдээ итгэсэн, эргэлзсэн, дурлаж шимтсэн, эсвэл тухайн үйл хөдлөлийг бусдаар гүйцэтгүүлэхийн тулд захирч тушаасан, хүсэж гуйсан, урьдчилан сануулсан, зөвшөөрсөн, шаардсан, хориглосон, ерийн хүүрнэсэн, асууж лавласан зэрэг янз бүр байна. Ийнхүү өгүүлэгчээс тухайн бодит байдалд хандах харьцаа янз бүрээр илрэх хандлагыг баймж чанар гэнэ.
  1. Эхийн мэдэллийн бүтэц
Өгүүлбэр ба эхийг мэдээлэл дамжуулах харилцааны зорилгоор задлан шинжилж, түүний агуулгыг мэдээллийн эхлэл хэсэг буюу дэюсвэр, уул дэвсвэрийн тухай тодосгон өгүүлж байгаа хэсэг буюу онцолбор гэж хэсэглэдэг. Ийнхүү дэвсвэр ба онцолбор мэдээлэл нь хэлзүйн янз бүрийн холбоос, оруулбар, нэгжээр дамжин, хослон сүлжилдсээр төгс эхийн утга санаа, мэдээллийн бүтцийн цогцлоодог.
  1. Эхийн сэдэв
Эхэд юуг голллон илэрхийлснийг эхийн сэдэв гэнэ. Эхийн сэдэв нь асуудлын гол цөм бөгөөд утга санаатайгаа тохирч байх ёстой.
  1. Эхийн санаа
Сэдэв үйл явдлаар дамжуулан зохиогчоос уншигчдад ойлгуулах ухааруулахыг зорьсон тэрхүү санааг эхийн утга санаа гэнэ. Эхэд дөрвөн үндсэн санаа байна.
Төрсөн санаа- Аливаа хэрэг явдал тодорхой шалтгаанаас үүдэлтэй байх бөгөөд бодит амьдрал байгаль ертөнц нь эх зохиох, үүсгэх анхдагч дохио буюу санаа сэдэц нь болно. Өөрөөр хэлбэл зохиогч яагаад энэхүү эхийг бичих болсныг төрсөн санаа гэнэ.
Гол санаа-Тухайн эхэд илэрхийлсэн санаа буюу эхэд дэвшүүлсэн гол асуудал нь түүний гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхэд юуг өгүүлснийг гол санаа гэнэ.
Зорьсон санаа- Зохиогчоос тухайн юмс үзэгдэл, үйл явдалд хандах хандлага, үнэлэмж буюу тухайн эхийн үйл явдал, дүр дүрслэлээр дамжуулан ухааруулахыг зорьсон өгүүлэгчийн санааг тухайн эхийн зорьсон санаа гэнэ. Өөрөөр хэлбэл зохиол яах гэж уг эхийг бичсэнийг зорьсон санаа гэнэ.
Шинэ санаа-Хэлний нэгжийг зөв зохистой сонгон бүтээлчээр сэтгэж ургуулан бодож уран дүрслэлийг ашиглан, шинэлэг дүр дүрслэлийг бүтээсэн нь зохиогчийн шинэ санаа болно. Өөрөөр хэлбэл гол санаагаа яаж илэрхийлсэн ур маягийг  шинэ санаа гэнэ.
  1. Найруулгын хэв маяг
Тоочимж-Юмс үзэгдлийн гадаад дотоод чанар ба хөдлөнги зогсонги байдлыг нэг цагт зэрэгцүүлэн зураглахыг хэлнэ.
Эргэцүүлэмж- Тухайн юмс үзэгдлийг харьцуулан, баталсан ба үгүйсгэн дүгнэлт гаргахыг хэлнэ.
Хүүрнэмж- Хэлний хэлц ба хэлц бус нэгжүүдээс зүй зохистой сонгон, үйл явдлыг цагийн дарааллаар эхнээс нь дуустал хүүрнэхийг хэлнэ.
Тайлбарламж- Ямар нэг тодорхойлолт, ойлголт зэргийн учрыг нарийвчлан тайлбарлахдаа хэлний нэгжээс аль зохистойг сонгон найруулсныг хэлнэ.


Гурав. Хэрэг явдал
Хэлний дээд түвшний нэгж болох
өгүүлбэр нь үйл явдлыг илэрхийлдэг бол
цогцолбор /эх/ нь хэрэг явдлыг
илэрхийлнэ. Хэд хэдэн үйл явдлын
цогцыг хэрэг явдал гэнэ.
 

Шинэ сэтгэгдлүүд

блог эхлэл

зарлал

Дурын нийтлэл

Followers

Ulgiisum Copyright © 2009 Powered by Google Designed by Ipietoon for m_avirmed
Нүүр хуудас | Эхлэл хуудас болгох | баннэр байршуулах, солилцох | Холбоо бариx | Admin Ulgiisum Admin Ulgiisum